О.Эрхбүжин охины төлөө Хан Хэнтийчүүд

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

О.Эрхбүжин охины төлөө Хан Хэнтийчүүд

Таван сартайдаа нүдний хорт хавдараар оношлогдож зүүн нүдээ авахуулсан О.Эрхбүжин охинд үлдсэн нүдээ хамгаалж ирээдүйдээ баяр хөөртэй амьдрах итгэлийг Хан Хэнтий нутгийн халуун сэтгэлтнүүд бэлэглэлээ. Дэлхийн Зөн ОУБ Хэнтий Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн санаачлагаар “Өрөвдөөд л суух биш өгч тусалъя” уриан дор 3 долоо хоногийн аян 2 сарын 7-28-ны хооронд явагдаж хаалтын үйл ажиллагаа  2 сарын 28-нд  Хэнтий аймагт амжиллттай  зохион байгуулагдлаа. Тус аянд 30 гаруй байгууллага, иргэд нэгдсэн ба 11 гаруй сая төргөгийг хандивласан байна. Аймгийн засаг дарга Ж.Оюунбаатараас эрчээ авч эхэлсэн аян амжилттай аялсаар Оростогоо даргатай Цагдаагийн байгууллагын хамт олонд ирж урам хайрласан Дурсамжийн үгээ хамт олноосоо шалгаруулан тус өдөр танилцуулсан нь  шигтгээ болсон үйл явц  байлаа.
     
“Бид бие биенээ хэзээнээс дэмжиж тусалдаг сайхан ард түмэн. Бүх хүмүүст талархаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн зохион байгуулагч байгууллагын удирдлага Э.Цэцэгсайхан онцолж хэллээ. Улаанбаатар хотоос нутаг нэгтнээ дэмжин хамтран ажилласан Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны дарга Ц.Жадамбаад талархалаа илэрхийлье.

Хандив өргөсөн байгууллага иргэдийг жагсаавал



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж