
Сарын эхэнд хонины /ястай/ махны үнэ дунджаар 3875 төгрөг, үхрийн мах /ястай/-4563 төгрөг, ямааны мах-3040 төгрөг, адууны мах-3260 төгрөг, хонины цул мах-4086 төгрөг, үхрийн цул мах-5075 төгрөгийн үнэтэй байжээ. Махны үнэ бага зэрэг өссөн ч гурилын үнэ буурсан судалгаа гарсан байна. “Алтан тариа” ХК-ийн задгай дээд гурилын үнэ 0.6 хувь, I зэргийн гурилын үнэ 1.5 хувь, савласан I зэргийн гурилын үнэ 0.3 хувиар буурсан байна. Бусад гурилын үнэ тогтвортой байгаа ажээ.
Б.СҮРЭН