Амжилтын тал нь зөв дүр төрх

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Амжилтын тал нь зөв дүр төрх

ӨГЛӨӨНИЙ АЖИЛ ХЭРЭГЧ ЗӨВЛӨГӨӨ: АМЖИЛТЫН
ТАЛ НЬ ЗӨВ ДҮР ТӨРХ

Өнөөдрийн
зөвлөгөөг Грекийн алдарт бизнесмен, “Алтан Грек” хочтой, хөлөг онгоц эзэмшигч
Аристотель Онассис (1906-1975) өгнө. Тэрээр газрын тосны танкир болон ачаа
тээврийн, аялал жуулчлалын хөлөг онгоцны хаант улсыг үүсгэн байгуулсан юм.
Ингээд түүний юу гэж зөвлөснийг сонирхоно уу.

Тэрээр
бизнес эрхлэгчдэд хандан “Таны бизнес амжилтгүй байсан ч та өөрөө амжилттай
яваа хүний зөв дүр төрхтэй байж сураарай. Энэ маш чухал зүйл юм шүү. Ихэнх
хүмүүс хүнийг гадна талаас нь дүгнэх үзэгдэл нийгэмд маш их байдаг. Ажил төрөл,
арилжаа наймаа муу байлаа гээд та уруу дорой харагдаж болохгүй. Тэгвэл таны
бизнес хамтрагчид чинь таниас аажимаар зугтан дайжих болно. Сайн имиж –
амжилтын тал” гэж зөвлөх байна. “Бас та хамгийн нэр хүнтэй байшингийн дээврийн
хонгилд ч байсан хамаагүй амьдар, ганц кофе авч уусан ч хамаагүй хамгийн үнэтэй
газраар өдөр болгон орж бай. Ингэж чадвал тань дээр хөрөнгө оруулагчид, будаа
түүж идэхээр ирэх болжмор шиг л цуглах болно. Би өөрийн гэсэн бизнестэй
болчихоод энэ аргыг хэрэглэж улам их амжилтанд хүрсэн юм шүү” гэж Аристотель
Онассис зөвлөж байна.

Монголд
бол өдөр болгон “Сentral Tower”-т  кофе ууж, “Blue sky tower”-т амьдрана
гэсэн үг юм уу даа.  Зөв имиж бүрдүүлж өөрийн гэсэн бизнесээ улам бүр
өргөжүүлээрэй гэсэн үүднээс энэхүү зөвлөгөөг орууллаа. Амжилт хүсье!

Mr.Unuku

Эх сурвалж: http://businessnews.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж