
Үүний зэрэгцээ Европын холбооны Гадаад хэргийн сайд нар лхагва гарагт АНУ-ын шаардлагын дагуу ОХУ-ын эсрэг авах эдийн засгийн хориг арга хэмжээний талаар хэлэлцжээ. Мөн Крым дэх ОХУ-ыг дэмжигчдэд НҮБ-ын төлөөлөгч, Данийн дипломат Роберт Серри барьцаалаад байснаас суллаж, Украинаас гаргасан байна.
ОХУ нь сүүлийн хэдэн өдөрт Крымд цэргийн хүчээ хуримтлуулах болсон нь НАТО-гийн санааг зовоож буй юм. Үүний хариуд АНУ-ын зүгээс Польш улстай цэрэг, армийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр хөдөлж эхэлсэн байна. Мөн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен ОХУ-ын талтай харилцаа, хамтын ажиллагаандаа бүрэн шинэчлэлт хийх болсоноо мэдэгджээ.
Б.АНХТУЯА