Сочийн паралимпийн наадамд эх орноо төлөөлөх Монгол Улсын тамирчин Б.Ганболд Сочийн цасан замд бэлтгэлээ эхлүүлжээ. Гуравдугаар сарын 3-нд эх орноосоо мордсон паралимпийн багийнхан Сочи дахь тамирчдын тосгонд хэдийнэ төвхнөсөн байна. Б.Ганболдын хувьд “Сочи-2014” паралимпийн наадмын гүйлтийн цанын ойрын зайн 1 км, дундын зай 10 км, холын зай 20 км гэсэн гурван төрөлд өрсөлдөх юм. Тэрбээр өчигдрөөс Сочигийн Лаура төвд бэлтгэлээ базааж эхэлжээ.


Т.МАША


