Би
саяхан Дейл Карнегийн сургалтын гүйцэтгэх захирал Петер Хандалтай шилдэг илтгэл
тавих талаар ярилцлаа. Би энэ сэдвээр маш олон нийтлэл уншиж байсан боловч
Хандал дараах 5 зөвлөмжийг өгч байна:
1. Өөрийнхөөрөө бай.
Хэрэв та өөрийнхөөрөө байж чадахгүй бол таныг үзэж байгаа үзэгчид таныг
хүндэтгэхгүй, таны ярьж байгаа зүйлд ч итгэхгүй.
Жишээ нь, хэрэв та жирийн нэгэн хүн бол албан ёсны харагдах гэж оролдвол итгэл
даахаар харагдахгүй. Үүнтэй нэгэн адилаар хэрэв төрөлхийн шулуун шударга хүн
бол “аятайхан” харагдах гэж оролдох нь тэнэг хэрэг юм.
Туршлагад хуримтлуулахад мөн ижил дүрэм ашиглагдана. Хэрэв та мэргэжилтэн биш
мөртлөө мэргэжилтэн мэт аашлах нь хүмүүс тэр даруй л мэдэх болно. Бизнес картан
дээрээсээ нэр зээлдэхээс илүүтэй өөрийнхөөрөө л бай. Харин үүний дараа таньд
итгэнэ.
2. Бодит түүх ярь.
Илтгэлийн зорилго бол мэдээлэл дамжуулах биш юм. Та үүнийг өгөгдөл,
хүснэгт ашиглан хийж болно. Илтгэлийн зорилго бол тухайн мэдээлэл бизнест болон
хүмүүст утга учир үр дүнг өгч байх хэрэгтэй байдаг.
Хүн өөрийнх нь амьдрал сэтгэл санаанд нь нийцэх түүх, бодит түүхэнд тулгуурлан
утга учир бүхий шийдвэр гаргадаг.
3. Туршлага.
Олон нийтийн шилдэг илтгэгчид ярьж байгаа санаагаа цоо шинэ санаа мэтээр ярьж
чаддаг. Стив Жобс цээжээр ярих урлагийг эзэмшсэн нэгэн байдаг.
Үүнд хүрэх ганц арга бол таны зохиосон зүйл, таныг хэн бэ гэдгийг илэрхийлэх
санааг илтгэлээрээ сургуулилт хийж, байнгын шинийг эрэлхийлэх арга юм. Эсрэгээр
нь бусдын сэтгэлийг татаж чаддаг илтгэгчид илтгэлээ тавьж байхдаа ч залхдаг.
4. Нийгэмш.
Үзэгчид хувь хүмүүсээс бүрддэг. Учир нь тэдэнтэй шууд ярилцах нь алдаа хийж
байна гэсэн үг. Учир нь хувь хүмүүс тэдгээр хэсэг бүлэг хүмүүсийг бүрдүүлж
байгаа. Шилдэг илтгэгчид хүнээс хүнд ,хувь хүнд өөрсдийн үгээ чиглүүлдэг.
Хэрэв та үзэгчид буюу хүмүүсийг хувь хүн гэж үзэж чадвал үүнийг хийхэд хялбар
байдаг. Тиймээс илтгэл эхлэхээс өмнө ирж үзэгч хүмүүстэй уулзаж, мэндчилж,
асуулт асууж, хэн болохыг нь мэдэх нь сайхан санаа юм.
5. Товч тодорхой ярих.
Илтгэл бүр дэндүү эрт “чимээгүй” болж эхэлдэг эсвэл хэт сунжирдаг. Учир нь
хүмүүс олон худлаа зүйлийг илтгэлдээ оруулдаг. Харин өнөө үед товч тодорхой
байх нь чухал болсон.
Ерөнхий дүрмийн хувьд илтгэл нь хагас цагаас илүүгүй үргэлжилж, товлосон
цагаасаа хэтрэхгүй байх нь чухал. Энэ бүхнээс харахад бүрэн илтгэлээ 5 минутын
интервалд оруулах хэрэггүй. Үүний оронд 4 минутын хувилбарыг бий болго.
Эх сурвалж: http://biznetwork.mn/