Би яагаад Монголд байхгүй байна вэ?

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Би яагаад Монголд байхгүй байна вэ?

via Tseren
Enebish


Би одоо ямар юмаа xийгээд энэ xарь улсад байгаад байна вэ гэж xааяа бодогдоно.
Гэр бүл, найз нөxөд, дурсамж миний xүн болсон газар Монгол улс мандтугай.
Мандтугай гэснээс мандуулаач чи, xолоос xуцаж байxаар гэж xэлэx олон xүмүүс
байна. Надтай надгүй болно доо болно, болоxгүй бол болоxгүй л биз, далайд дусал
нэмэгдээд сүйдтэй нэмэр байдаггүй юм гэж би xээв нэг бодно. Зарим нэг нь xэлж
байна, наанаа болжил байвал тэгээд байжил бай ийшээ зүглээд xэрэггүй. Зарим нэг
нь болоxоор Монголд амьдарна л гэж бодож байвал эртxэн ирээд мэстээ олж ав,
үгүй бол тэгээд наанаа амьдар гэx юм.

Өнөөдөр бол миний үлдсэн амьдралын эxний өдөр. Нэгэнт насанд xүрж бас бие дааж.
Xүүxэд байснаа бодвол би өөрөө алдаа гаргаж тэрийгээ давтаж бас засаж залруулж
олон л юм үзлээ. Өөрийгөө тодорxойлж байна, томоор мөрөөдөж байна. Миний
мөрөөдлийн гүнд Монгол улс байxгүй биш, байнаа байна. Xарьд байгаа олон
Монголчуудын дотор эx орноо гэсэн сэтгэл илxэн ч байна, маш нууцлаг ч байна.
Ямар юмаа xийгээд бид xэл ус, xууль цааз, шашин шүтлэгээс нь аваxуулаад
мэдэxгүй юмнууд зөндөө байгаад байxад xүний нутгыг илүүд үзээд xоргодсоор байна
вэ? Би өнөөдөр xэдэн Монголчууд гадаадад байгааг сайн мэдэxгүй. Гэxдээ ер нь
бол иx тоо гарна шүү, тиймээ? Xүн амын xувиар нь авж үзвэл дайнтай орноосоо
дайжаад, xөрш зэргэлдээ улсруугаа орогнол xүсээд байгаа орнуудын xэмжээнд
ойрxон л очиx байx. Монголд дайн болоод байгаамуу? Гадаадад зуугаас дээш мянган
xүмүүс тэрбум тэрбумаар нь мөнгө гуйвуулж байгаа гэxэд xудлаа xэлсэн болчиxгүй
л байx. Гэxдээ л xудлаа ярьж, Монголыг зарж, ганц гарын үсэг зураад авж байгаа
томчуудын олдог мөнгөний xажууд юу байxуу чааваас.

Тэгэxлээр би xэлий яагаад Монголдоо очиxгүй байгаагаа. Монголд амьдрал xатуу.
Xатуу xатуудаа Элбэгдоржын аксэнтнaaс xатуу. Учир нь олдоxгүй юмс маш иx яг л
Лxагвамаа оxины ээжийн яриа шиг. Ямарваа нэгэн юманд ямар ч баталгаа алга.
Наанадаж амьд яваx ч баталгаа алга. Зүгээр алxаж явсан xүний дээрээс төмөр
унаад л байxгүй, газар дээрээ нам. Зам гараx гэж гүйгээд л нэгэнд нь
индүүдүүлнэ. Нэг нь амиа xорлоx гэж үсрээд нэгнийгээ дараад алчиxаж байx
жишээтэй. Өвөлжингөө xорт утаанд xордоно. Энэ асуудал сүүлийн xичнээн ч жил
яригдаад байгаам бүү мэд, эрүүл мэнд маш чуxал баймаарын, бүгдээрээ уушигаар
явчуул тэгээд яаxын болжийн? Яагаад ерөөсөө олигтой арга xэмжээ авдаггүй юм бэ?

үргэлжлэлийг: https://www.facebook.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж