
Миний сахиусан тэнгэрийн хамгаалагч
Цаг нь иржээ. Чи явж байна. Амьдралын хуулийг яалтай. Гэхдээ “Барса”-г чамгүйгээр төсөөлөх аргагүй. Парис, Ромыг эргэн дурсахад чиний Европийн цом өргөж буй төрх хамгийн түрүүнд санаанд буудаг. “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд ялахад Абиг /Эрик Абидаль/ хүндэлж, цомыг өгсөн нь чамайг улам л агуу болгосон. Миний үеийнхэн ханцуй дээрээ туузтай, 5 дугаартай Пуойльгүй “Барса”-гийн хамгаалалтыг мэдэхгүй. Чи бол дахин давтагдашгүй.
Зургаан жилийн өмнө анх чамтай уулзахад чи багийн ахлагч, бэлгэ тэмдэг нь байсан. Харин би дэлхийг эзлэхийн хүслэн болсон залуу хүү байлаа. Бидний нөхөрлөл талбай дээр ч, талбайн гадна ч гайхамшигтай байсан. Хэрвээ намайг алдаа гаргавал чи залруулж авардаг байсан. Чи бол миний сахиусан тэнгэрийн хамгаалагч. Би чиний дэргэд үргэлж хамгаалагдсаар ирсэн.
Хувцас солих өрөөн дэх бидний яриа, чиний зөвлөгөө, хамгийн гол нь талбай дээрх чиний “архираан”-ыг үргэлж санаж явна гэдгийг минь мэдээсэй гэж хүсч байна. Пуюи /Puyi/, чи бол онцгой, мөн орлуулшгүй.
Тэд “Шинэ Пуойлийг авна” гэж ярихад би инээх болно. Тэд хайсаар л байх болно. Яагаад гэвэл хэзээ ч чамайг олж чадахгүй учраас.
Бүх зүйлд чинь баярлалаа, Пуюи