
40-өөс дээш насныхан буюу “ахмадууд” сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц зохицуулах, иргэдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх эрүүгийн ажлууд, байгаль хамгаалах болон нөхөн сэргээх төслүүдэд хамрагдах боломжтой юм байна. Улсын хэмжээнд 40-өөс дээш насны хөдөлмөр эрхэлдэггүй 12 мянга байдгаас нийслэлд 3500 орчим байдаг аж. Тиймээс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд нийслэлийн 3000 гаруй иргэн ажлын байртай болох боломжтойг албаныхан онцолсон. Ажлын байртай болгохоос гадна жижиг, дунд бизнесийг нь дэмжихээр хөтөлбөрт тусгасан байна. Ийм насны иргэд дангаараа буюу хамтраад хувийн аж ахуй эрхлэх тохиолдолд тоног төхөөрөмж авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, оёдол, урлалын үйлдвэрлэл эрхлэх гээд олон хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх боломж бий. Энэ бүхэнд төр дэмжлэг үзүүлэх боломжтой гэнэ. 40-өөс дээш насны хөдөлмөр эрхлэлтэд зориулж энэ жил 3,1 тэрбум төгрөг, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж энэ жилийн төсөвт 17 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зарцуулахаар болжээ.
Хөдөлмөрлөж, бүтээх насандаа ажилгүй орлогогүй байдаг байдлыг халж, 40-өөс дээш насны иргэдийг ажилд зуучлах, орлоготой болгох ажлын Засгийн газраас эхлүүллээ. Мэдээж энэ насны хүмүүст ажлын байр маш чухал. Нэмж хэлэхэд энэ хавар мөн л дипломтой төгсөгчид олноор төгсөнө. Тэдний ажлын байрыг ч гэсэн авхар бэлдэхгүй бол дипломтой ажилгүйчүүдийн тоо эрс нэмэгдэх хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж буй. Зөв ажлын эхлүүлж байгаа ч зөв хүндээ чиглэсэн бодлого хамгийн чухал гэдэг дээ.