
Тэрээр өнөөдөр тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, дэргэдэх хэлтэс албадын улирдлагуудтай уулзлаа.
Дүүргийн ЗДТГ-ын байран дахь “Иргэний танхим”-д болсон энэхүү уулзалтад эрхэм гишүүн Шадар сайдын хувиар 2014 онд Засгийн газраас барьж байгаа бодлого чиглэл, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллэж, ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонсон ярилцлаа.
Тэрээр үргэлжлүүлэн “Цахилгаан тээвэр” ХК-ийн ажилчидтай, маргааш Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны Засаг дарга, албан хаагчидтай уулзалт хийнэ.