ингэж мэдээлж байна-

Балаклаво дахь тэнгисийн хамгаалалтын баазын дэргэд байгаа Оросын цэргийнхэн. Фото: Baz Ratner / Reuters
Тэргүүн нүүрэндээ Украинд болж буй үйл явцыг нийтэлсэн дэлхийн хэвлэл мэдээлэл бараг санал нэгтэйгээр ОХУ-ыг буруутгаж байна. Оросын талаас Крымд цэргээ оруулсан, мөн Владимир Путин Украинд цэрэг оруулах тухай Холбооны зөвлөлөөсөө зөвшөөрөл авсан зэрэг үйлдлийг тэд ОХУ олон улсын гэрээ хэлцэл зөрчлөө гэж харж байна. Зарим нь энэ дайн ОХУ-д ямар ашигтай, тэд хаа хүрч байж зогсох тухай таамаг дэвшүүлж байхад, нөгөө хэсэг нь Оросын энэ түрэмгийлэлд хариу барих үр дүнтэй арга хэмжээний талаар бичиж байна.
Америкийн ихэнх хэвлэлд ОХУ Крымд цэргээ оруулсныг “түрэмгийлэл” гэж онцлов. Тухайлбал, “The New York Times” сонины тэргүүн нүүрт “Кремль Украинд цэргээ оруулсныг АНУ буруутгав” гарчигтай нийтлэл тавигджээ. Тус нийтлэлд “Оросын цэргийн хүчнийхэн Крымын гол зам, нисэх буудал болон тээврийн бусад зангилаануудыг хяналтдаа авч, засаг захиргааны барилгуудыг бүслэв. Ийм маягаар хүн амын дийлэнх нь Оросыг дэмжиж байгаа бүс нутагт хяналт тавих нууц ажиллагаагаа бэхжүүлж чадлаа” гэжээ. Цэргийнхний дүрэмт хувцсанд цэргийн ялгах тэмдэг байхгүй ч тэд Оросын дугаартай байлдааны машинтай байсныг мөн онцолсон байна. Түүнчлэн Крымд явуулж буй цэргийн ажиллагаа, Холбооны зөвлөлөөс Украинд цэрэг оруулах зөвшөөрөл авсан талаар “The New York Times”-т мэдээлэхдээ Барак Обамад өгч буй “хатуу эсэргүүцэл” гэж тодотгожээ.

Украинд цэргийн хүчээ оруулсных нь төлөө ОХУ-д ямар шийтгэл, хориг оноох тухай олон сонин тус тусын таамаг дэвшүүлжээ. Тухайлбал, “Freedom House” байгууллагын ерөнхийлөгч, бүгд найрамдагч Дэвид Крамер “The Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа Оросын санхүүгийн байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээг авах, Магнитскийн хуулийн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, үүндээн түүнд Путин болон түүний хүрээнийхнийг хамааруулах шаардлагатай, Оростой худалдааны түншлэлийг өргөжүүлэх бүх хэлэлцээрийг зогсоох, НАТО-гийн орнуудын яаралтай хуралдааныг зарлах, Украинтай хил залгаа орнуудад цэргийн дайчилгааг явуулан хүчийг зузаатгах, Америкийн Тэнгисийн цэргийн хөлөг онгоцнуудыг Хар тэнгист илгээх, Оросын түрэмгийллийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр буруутгах, Оросыг “Их найм”-аас гаргах, Сочийн зургадугаар сарын саммитийг болиулах зэргийн арга хэмжээг АНУ нэн даруй авах ёстой хэмээжээ.
Түүнчлэн Орос, Украины энэ асуудалд Обама ямар хариу үйлдэл үзүүлэх нь түүний ерөнхийлөгчийн ажлын гол үзүүлэлт болох бөгөөд найман жил их гүрнийг удирдсан байдал нь үүгээр үнэлэгдэнэ гэдгийг Дэвид Крамер онцолсон байна.
“Обама Сирийн байдлыг зохицуулах явцад өөрөө итгэл муутай байснаас Сири төдийгүй дэлхий нийт АНУ-д итгэл суларсан. Владимир Путинг ямар ч саад бэрхшээлгүйгээр хөршдөө халдахыг зөвшөөрөх юм бол манайд итгэл огт үгүй болно. Холбоотнууд бидэнд итгэхээ больж, дайснууд айхгүй болно. Дэлхийн аюулгүй байдал ч улам муудна” гэж Крамер хэлсэн байна.
“The Daily Beast” цахим хэвлэлд, Аризона мужийн сенатор, консерватор, Бүгд найрамдах намаас 2008 оны ерөнхийлөгчид нэр дэвшигч Жон Маккейны ярилцлага нийтлэгджээ. Дэвид Крамерын адилаар Обамагийн улс төрийн өрсөлдөгч бөгөөд Кремлийг эртнээс шүүмжлэгчийн хувьд тэрээр ерөнхийлөгчид Крамерийнхтай төстэй үйл ажиллагааны төлөвлөгөө санал болгожээ.
“Зургадугаар сарын саммитаас татгалзах гэсэн Обамагийн анхааруулга инээд хүргэмээр” гэж Маккейн мэдэгдэв. Үүний оронд Оросыг олон улсын дээд хэмжээний бүхий л чуулга уулзалтуудаас тусгаарлах хэрэгтэйг тэр хэлэв. Учир нь “Путин олон улсын тавцнаа гайхуулахыг бүхнээс дээгүүр үздэг” гэлээ. Оросын өндөр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахын зэрэгцээ пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Зүүн Европт байрлуулах, Гүржийг НАТО-д элсүүлэх ажлыг түргэтгэх хэрэгтэй гэсэн байв. Ярилцлагадаа “Путин бол хуучин КГБ-гийн хурандаа, тэрээр Оросын эзэнт улсыг сэргээхийг ямагт мөрөөдөж ирсэн” хэмээн Маккейн хэлжээ.

Жон МакКейн. Фото: Андрей Кравченко / Reuters
Консерватив тал нь арай бага хэвлэлүүд Украинд түрэмгийлэл хийснийх нь төлөө Оросоос хатуу нэхэл авна гэдэг бол энгийн бус зорилт гэлээ. “The New York Times” сонины тоймч Питер Бейкер “Обамагийн хийж чадах зүйл нь саммитаас татгалзах, бүсэд хөлөг онгоцнууд илгээх, худалдааны гэрээ хэлцлээс татгалзах, Оросыг “Их найм”-аас хасаг зэрэг байж болно. Бага Жорж Буш 2008 оны Гүржтэй хийсэн дайны үеэр мөн л ийм санаа дэвшүүлж байлаа” гэж бичжээ. “АНУ-д тийм ч их боломж байхгүй. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд Орос өөрийн сонирхлын төлөө үр дагавартай нь эвсэхээс буцахаа больсон” хэмээн Бейкер өгүүлэв.
Ер нь либерал сонинууд Украины байдлын талаар мэдээлэхдээ Обамагийн хамтран зүтгэгчдийн байр суурь, үзэл бодлыг илүүтэй шингээж байна. Украины кокусыг төлөөлсөн Марси Каптур BuzzFeed сонинд ярихдаа Оросын байр суурийг ойлгож байна гэв. “АНУ-ын нутаг дэвсгэрт хэн нэгэн хэзээ ч халдан довтолж байсангүй. Орос бол өөр. Хэрэв би Путины оронд байсан бол Бүс нутгийн нам сүйрэн унаж, Крымд байдал хурцдахад түгших л байлаа” хэмээн хатагтай өгүүлжээ.
CNN телевиз Орост элчин байсан Майкл Макфолоос ярилцлага авсан байв. Элчин асан “Украинд хувьсгалт нөхцөл байдал гарсан учраас зохицуулалтыг маш болгоомжтойгоор хийх хэрэгтэй. Ил зэвсэгт мөргөлдөөн шиг муу зүйл гэж үгүй” хэмээн ярьжээ.
Орос Украинд нэвтрэхэд үр дагавар ямар байх талаар Карнегийн сангийн дарга Южин Румер, Эндрю Вайс нарын үгийг “Politio” мэдээлэв. Гүржид 2008 онд амархан ялсан шиг тийм амар ялалтыг оросууд авахгүй гэж тэд бичжээ. “Орос хэлтнүүд давамгайлах зүүн хэсгийн хүмүүсээс Оросын 90 дэх субъект (үнэн хэрэгтээ 2008 оноос хойш Орост 89 биш 83 бүс нутаг байгаа) болохыг хүссэн хүмүүс цөөн гарна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа үндсэрхэг үзэлт партизанууд Зөвлөлтийн армитай ширүүн тулалдаж байсан баруун нутагт нь тийм хүсэлтнүүд бараг гарахгүй биз”. Украинд нэвтрэх нь НАТО-гийн зүгээс хариу арга хэмжээ авахад хүргэнэ. Учир нь эвслийн олон гишүүн орнууд Украинтай хиллэдэг ба тэд Оросын үйлдлийг өөрсдийн аюулгүй байдалд харш гэж үзэх болно. Гэхдээ Орос цэргээ оруулсны гол үр дагавар нь Орос ба Барууны харилцаа тасрах явдал болно хэмээн Румер, Вайс хоёр үзжээ.
Британийн хэвлэл мэдээлэлд Оросын цэрэг Крымд орсныг “хүйтэн дайны” цуурай хэмээн тодотгоод, Украины хямрал нь Европын аюулгүй байдалд нөлөөлөх хамгийн том аюул гэжээ. “The Telegraph” бичихдээ, Крым дэх цэргийн бааз, орос хэлтэй хүн амын төлөөх Оросын түгшүүр нь үндэслэлтэй, ойлгомжтой ч тэр нь нацист маягаар аншлюс явуулах эрхийг Кремльд олгож байгаа хэрэг биш гэсэн байна.
Крымын хувьд хийж буй Кремлийн үйлдэл нь Зөвлөлтийн үеэс баруунд танил Путины стандартын тактик гэнэ. Энэ тактикийг The Guardian ингэж тодорхойлохдоо: «заль, гэнэтийн элемент, өдөөн хатгалага дээр тулгуурлан байдлыг хурцатгаад дараа нь тусламж хүссэн хүсэлт гардаг» гэв. Үүнийг Баруун 2008 онд ажиглаж байсан хэмээн британийн сониууд нэгэн дуугаар бичжээ.
Оросын Крым дэх зорилго бол Украины шинэ засгийн нэр хүндийг унагах, энэ бүс дэх Москвагийн сонирхлыг дахин сануулах явдал хэмээн The Guardian бичив. Хүч дорой, хуваагдсан Украин Путинд хэрэгтэй гэж дүгнэв. Владимир Путинд Баруунд тэмүүлж буй Украины барьж байх хэрэгтэй The Independent бичв. «Орос ба түүнийг хүрээлсэн орнуудаар Евроазийн холбоо байгуулах Путины амбиц нь хуучин Зөвлөлтийн хүчин чадлыг сэргээх оролдлого юм. Шинэ холбоог үүсгэхэд Украин заавал байх ёстой. Харин Украин Европт ойртох нь шинэ холбооны саад юм хэмээн сонин тэмдэглэв.
Бүх британи сонинууд, энэ хэрэг явдалд баруун ихээхэн үлбэгэр хандан Путинд өөрийн төлөвлөгөөг биелүүлэх боломжийг гаргалаа гэдэгтэй саналд нэгджээ.
«Оросын үйлдлийг авч үзэхээрээ олон улсын хамтын нийгэмлэг сул дорой харагддаг ба өөрсдөө тодорхой үйлдэл хийгдэггүй» хэмээн The Independent бичсэн байна.

Симферополийн төв талбай дахь эргүүл. Фото: Женя Савилов / AFP
Харин The Times Оросын үйлдлийн хариу нь зөвхөн “онол” хэмээв. «Ноён Путин тэнэг биш. Сирийн байдалд Барууныхан зохион байгуулалтгүй хариу өгсний дараа, тэрээр Барууны улстөрчид хийхээсээ ярих нь их гэдгийг мэднэ». Хутгалдан оролцохгүй гэсэн бодлого өнөөгийн хямралыг үүсгэж, Оростой харилцааг дахиад л муутгалаа. Тэр нь Путины түрэмгий бодлогоос духааргүй. «Шинэ утгаараа бидэнд ойрхон Орос гэнэтхэн Баруунтай нийлнэ гэж үргэж тооцоолох нь хайшаа юм бэ. Гэхдээ Украины тогтвортой байдлын төлөө хийхийг хийж болох байлаа» гэж The Times сонин бичив.
Будапештийн 1994 оны гэрээгээр холбогдсон Баруун одоо Украины бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд идэхтэй алхам хийх шаардлагатай, “Оросын эдийн засгийн муу байдлыг тооцвол Москва юу л гэж Баруунтай мөргөлдөх билээ» гэж The Telegraph өгүүлэв. Гэхдээ тэр дугаарынхаа өөр нэг тэмдэглэлд Холбооны зөвлөлөөс Украинд цэрэг оруулах зөвшөөрлийг хүсэхдээ Путин баруунаас хориг ирнэ гэдгийг мэдэж байсан ч түүнээс айгаагүй гэжээ.
Оросын эсрэг АНУ, Европын холбооны авах арга хэмжээнүүдээс хамгийн үр дүнтэй нь цэргийн биш эдийн засгийн хориг болно гэж The Independent бичив. Туркууд Босфорын хоолойг хааж, орос албан тушаалтнуудын дансыг битүүмжлэх, Магницкийн хуулийг өргөжүүлэх зэргийг сонинууд дурьдлаа Байдлыг бодитоор авч үзвэл Крым Кремлийн гарт аль эрт орсон гэсэн өндөр тушаалтны үгээс The Times иш татжээ.
Украины хямралын үеэр барууны эхний ээлжинд АНУ-ын зоримог бус мохоо байдалтай байсныг Германы хэвлэлүүд тэмдэглэв. Die Welt-ийн Америкийн сурвалжлагч Уве Шмитт, G8-д суудлаа алдах нь Путины хувьд Украин дахь нөлөөгөө алдах, Хар далайд гарцгүй болохоос илүү чухал биш гэж бичив. Тээр АНУ-ын сулханыг шүүмжлэхдээ, Маккейн ч өөрөө ямар нэг илүү зүйлийг санал болгож чадахгүй гэлээ.
Мөн л ийм өнгөөр Sueddeutsche Zeitung бичсэн ба “Украины алдсаны оронд олон улсын хэм хэмжээ, гэрээ хэлцлээ умартахад Путин бэлэн гэв. Тиймээс Путинтэй гэрээ хэлэлцээртэй орнууд дараа нь түүнд барьцаалагддаг хэмээн уг сонин санууллаа.

Зургийг: The Guardian сайт
Францын France 24 телевизид тойм хийсэн улс төр судлаач Жан-Сильвестр Монгренье, Путины Украинд бүрэн хяналт тогтоох хүслийн талаар хэлэв. Оросын геополитикийн уналт нь Януковичийн хөөсөн явдал болсон. Ингээд Москва алдсан байр сууриа эргүүлэн авахаар оролдлоо гэж тэр хэлжээ.
Le Monde сонин Оросын үйлдлийг «Украины байдлыг тогтворгүй болгох, олон нийтийн санаа бодлыг өөрчлөн “Антимайдан” байгаа гэдэгт итгүүлэхээр оролдсон нүсэр ажиллагаа» гэж дүгнэв.
Владимир Путин олон жилийн турш Украины нийлүүлэх төлөвлөгөөг тээсэн гэдэгт L"Express сонин бүрэн итгэлтэй байна. Сайтар нууцалсан тоглоомын бариа. Одоо түүнд “Москва Украины нэг бүсийг эзлэх гээгүй, зүгээр л туслаач гэсэн ард түмнийг хамгаалах” гэсэн санааг бусдад суулгах үүрэг иржээ хэмээн уг сонин бичжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР