Э.Энэрэл “Playboy”-ын хавтсанд

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Э.Энэрэл “Playboy”-ын хавтсанд

Туулайн соотон чихээр төлөөлүүлсэн дэлхийн сая сая эрчүүдийн ширээний сэтгүүл болсон “Playboy”-ыг монголчууд эх хэл дээрээ уншдаг болоод удаагүй байгаа билээ. Тус сэтгүүлийн шинэ дугаарын “cover girl” хэн байх нь үргэлжид сонин сэдэв байдаг. Тэгвэл энэ удаад  “Playboy Mongolia” сэтгүүлийн нүүрийг фото модель Э.Энэрэл чимжээ.

“Playboy” гэсэн нэрийг сонсоод нүцгэн хүүхнүүдийн зургаар дүүрсэн, нүд хальтрам сэтгүүл гэж бүү эндүүрээрэй. Дэлхийд брэнд болтлоо алдаршсан энэ сэтгүүл бараг 60 жилийн түүхтэй. Өдийг хүртэл садар самууныг хэзээ ч сурталчилж байгаагүй. “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа ч энэ зарчмаас хазайхгүй гэдгээ хэлсэн юм. Шинэ дугаарт уншигчдын сонирхлыг татах олон материал багтсан гэсэн шүү.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж