1000 ам.долларын “тип”

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

1000 ам.долларын “тип”

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр Холливудын оддод пицца хүргэж ирсэн пицца хүргэгч залуу наадмын хөтлөгч Эллен ДеЖенересээс 1000 ам.долларын “тип” авчээ.

“Оскар”-ын зочдыг пиццагаар дайлсны дараа ДеЖенерес дуучин Фаррел Уильямсын бүрх малгайг барин, танхимын голоор явж, Холливудын “А” зэрэглэлийн оддоос цайны мөнгө “хураасан” юм. Харин энэ долоо хоногийн ээлжит ток шоуныхаа үеэр Эллен пицца зөөгч эрийг урьж, 1000 ам.долларын типээ эзэнд нь өгсөн гэнэ. 1000 ам.долларын 600-г нь Эллен “Оскар”-ын үеэр жүжигчдээс цуглуулсан бол өөрөөсөө 400 ам.доллар нэмсэн аж.

 “Big Mama’s & Papa’s” пиццаны газарт ажилладаг Эдгар Мартиросьяны хувьд харин хамгийн том “тип” нь Жулия Робертст үйлчилсэн явдал гэнэ. Учир нь Жулия Робертс түүний мөрөөдлийн эмэгтэй гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж