Иллиноисийн болон Вашингтоны их сургуулийн эрдэмтэд хамтран 3D хэвлэгчээр гарган авсан тусгай мембраны тусламжтайгаар хүний зүрхний цохилтын хэмнэлийг хадгалан мөнхөд цохилуулах боломжтой гэсэн онолыг дэвшүүлжээ. Яг л аалзны тор шиг загвартай сүлжилдсэн мэдрэгч, электродууд хүний зүрхний цохилтыг хэмжиж, шаардлагатай үед цохилуулснаар зүрх зогсохгүй болно хэмээн http://www.independent.co.uk сайтад мэдээлсэн байна.
Тэд энэхүү тусгай мембранаа зүрх хамгаалагч электрон бээлий хэмээн нэрлээд байгаа ба туулайны зүрхэн дээр туршсан нь амжилттай болжээ.
Т.БИЛГҮҮН


