Хаврын
эхний өдөр Москва хотноо «Оросын мисс -2014» гоо бүсгүйн тэмцээний сүүлийн шат
болж өнгөрчээ. Саратов мужийн Балаково хотын 23 настай Юлия Алипова ялагч
болсон байна. Одоо бүсгүй “Дэлхийн мисс” болон “Ертөнцийн мисс” тэмцээнүүдэд
Орос улсыг төлөөлөх болно.
“Тэмцээнд
оролцохоо би тэр урьд нь төлөвлөөгүй байсан бөгөөд гэнэт л шийдээд орсон. Одоо
үнэхээр аз жаргалтай байна. Энэ бол хамгийн шударга тэмцээн байсан гэж бүрэн
хариуцлагатайгаар хэлэхийг хүсч байна. Надтай хамт байсан сайхан бүсгүйчүүддээ
маш их талархаж байна.”-гэж Юлия ярьжээ. Ялагч бүсгүй хоёр дээд боловсролтой,
үүнээс өмнө Юлия физик-математикийн лицейг онц дүнтэй төгссөн байна.