
Нийслэлийн Засаг дарга Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил зохион байгуулах тухай А/145 дугаар захирамж гаргаж, захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 1 дүгээр ээлжийн вакциныг 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулж бүрэн хамруулах, 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 2 дахь ээлжийн давтан вакцинжуулалтыг хийхээр боллоо.
Мөн тус захирамжаар вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгслээр ханган ажиллаж, тогтоосон хугацаанд вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.