Apple компани автомашинд зориулсан шинэ iPhone технологио Женев хотноо зохиогдож буй автомашины үзэсгэлэн шоун дээр танилцууллаа. CarPlay нэртэй уг систем нь ухаалаг гар утас iPhone-оо холбоод машиныхаа хянах самбар дээр арр-даа харж, дуу сонсож, дуудлага хийх зэрэг боломжийг бүрдүүлсэн шинэ систем юм.
Энэхүү систем нь iOS 7 үйлдлийн системтэй iPhone 5, 5C болон 5S загварын ухаалаг гар утастай хослон ажиллана. Fiat-ийн “Ferrari”, Daimler-ийн “Mercedes-Benz” болон “Volvo” групп энэ долоо хоногт хэрэглэгчиддээ “Apple”-ийн “CarPlay” технологийг танилцуулах юм байна.
Т.БИЛГҮҮН