Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Ядаргааны тухай

via Eruulmend.mn

Ядаргаа нь хүн бүхэнд илэрч байдаг
нэг төрлийн физиологийн үзэгдэл юм. Биеийн тамирын дасгал, хүнд хүчир ажил хийн
энерги эрчим гаргахад эрүүл чийрэг хүн ч их бага хэмжээгээр ядардаг. Ийм үед
хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийж, халуун ус ваннд
ороод сайхан амрахад ядаргаа тайлагддаг. Энэ нь хэдийгээр өвчин биш ч ажлын
чадвар муудах, биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт илүү өртөх магадлалтай
болдог.
Ядаргааг арилгахад зөгийн бал зэрэг шингэц сайтай чихэрлэг бүтээгдэхүүн,
мандарин, лемон зэрэг витамин В1, В2 С их агуулагддаг жимс, хоол хүнс хэрэглэж
дулаан амрах нь чухал. Ядаргаа архагшин улмаар хэт ядаргаа буюу ядаргааны туйлд
хүрдэг. Мэдрэлийн тэнцвэртэй байдал алдагдах, амьсгал давчдах, бие хөрөх эсвэл
хөлрөх, суулгах, өтгөн хатах, нойргүйдэх, тайван бус байдалд автах зэрэг олон
шинж тэмдэг илэрч болно. Ихэд хүндэрсэн тохиолдолд зүрх болон тархины өвчний
суурь болж, гэнэтийн үхэлд хүргэх нь ч бий.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж