
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-ноос удаа дараа шаардлага хүргүүлсний дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороо өчигдөр хуралджээ. Хорооны хуралдаанаар эхний ээлжинд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх талаархи асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр бэлтгэл ажил хангах чиглэл гаргасан байна. Мөн Үндэсний гурван талт хороо маргааш пүрэв гаригт 17.00 цагт дахин хуралдахаар болжээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн Үндэсний гурван талт хороонд МҮЭХ, Засгийн газар, ажил олгогч эздийн холбооны төлөөлөл багтдаг бөгөөд энэ хороог Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ахлан ажилладаг юм. МҮЭХ-оос эмч, багш зэрэг зарим мэргэжлийн цалинг нэмэгдүүлэх талаар Үндэсний гурван талт хороонд шаардлага хүргүүлээд байгаа юм. Энэ асуудлыг маргаашийн хуралдаанаар хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргах юм байна.
Ш.ОЧ