“Galaxy Gear 2”-ын үнийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

“Galaxy Gear 2”-ын үнийг зарлалаа

Өмнөд Солонгосын Samsung компани “MWC 2014” үзэсгэлэн дээр зүүж хэрэглэх гурван загварын төхөөрөмжөө танилцуулсан билээ. Ухаалаг гар утастай хослон ажиллаж, илүү хялбар, илүү шуурхай байх боломжийг хэрэглэгчдэд олгох “Galaxy Gear 2”, “Galaxy Gear 2 Neo” болон “Gear Fit” нэртэй эдгээр гурван бүтээгдэхүүний худалдаанд гаргах үнийг хараахан зарлаагүй байсан юм.

Харин Techi сайтад мэдээлснээр тус компани ухаалаг цагнуудынхаа үнийг зарлажээ. Тус сайтад мэдээлснээр “Galaxy Gear 2” нь 299 евро, “Gear 2 Neo” болон “Gear Fit” нь 199 еврогийн үнээр тус тус борлуулагдах аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж