Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Sony 6 сая PS4 заржээ

Японы алдарт Sony компани өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тоглоомын консолынхоо шинэ загвар болох Playstation 4-ыг худалдаанд гаргасан билээ. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус компанийн нийт борлуулсан PS4 консолын тоо зургаан саяд хүрчээ.

Өрсөлдөгч бүтээгдэхүүн болох Microsoft компанийн Xbox консол хэдий үнээ хямдруулсан ч борлуулалтаараа хараахан эн зэрэгцэж чадахгүй байгаа аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж