Арьсны коллаген эрчимжүүлэгч хүнснүүд

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Арьсны коллаген эрчимжүүлэгч хүнснүүд

via Эрүүл амьдралын хөтөч

Арьсны коллагений нийлэгжлийг эрчимжүүлэгч хүнсний
бүтээгдэхүүнүүд

Коллаген нь том хэмжээний нэгдэл учраас арьсны гаднаас түрхэхэд арьсыг нэвтэрч
чадахгүй, мөн нэмэлтээр уухад хоол боловсруулах замаар нэвтэрдэггүй учраас хоол
хүнснээсээ коллагений нийлэгжилд шаардлагатай бодисуудыг авч байх хэрэгтэй.

-Сармис. Сармисны найрлага дахь хүхэр нь коллаген биед нийлэгжихэд оролцоно.
Гэмтсэн коллаген ширхэгийг нөхөн төлжүүлэхэд шаардлагатай өөхний хүчил, таурин
агуулдаг

-Шар буурцгийн бүтээгдэхүүнүүд. Найрлага дахь генистейн нь коллагений
нийлэгжлийг эрчимжүүлдэг

-Улаан өнгийн жимс, ногоо. Хүрэн манжин, улаан лооль, улаан чинжүү зэрэг нь
ликопинээр баялагаас гадна коллагений нийлэгжлийг эрчимжүүлж, арьсны
хөгшрөлтийг удаашруулах антиоксидантуудыг агуулдаг.

-Ногоон навчит ногоонууд. Эдгээр ногоонууд нь С, А аминдэм, тэжээлийн
бодисуудын агууламж өндөртэй учраас коллагений нийлэгжилд шаардлагатай
бодисуудаар хангана.

-Нэрс. Нэрсэнд агуулагддаг тэжээлийн бодисууд нь коллагений ширхэгийг зөв
зохистойгоор холбогдож, холбогч эдийг чангаруулах үйлчилгээ үзүүлдэг.

-С аминдэмийн агууламж ихтэй жимс, ногоонууд. Коллагений нийлэгжилд пролин,
лизин 2 төрлийн амин хүчил шаардлагатай байдаг. Лизин, пролиныг хуваргахад С
аминдэм шаардлагатай байдаг.

-Шош. Шошийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэхэд биед хөгшрөлтийн эсрэг
үйлчилгээтэй гиалуроны хүчлийн нийлэгжлийг эрчимжүүлдэг.

-Ясны шөл. Ясны шөл, стужень, холбогч эдүүд нь желатинаар баялаг юм. Желатины
найрлагад пролин, глицин гэсэн коллагений нийлэгжилд оролцдог амин хүчлүүд их
хэмжээтэй агуулагддаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж