“Дуулиан 2020” тэмцээн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

“Дуулиан 2020” тэмцээн үргэлжилж байна

Монгол хөл бөмбөгчдийг 2020 оны олимпид оролцуулах зорилгоор Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор “Их талын дуулиан ТТБ”-аас хүүхэд, залуусын дунд “Дуулиан 2020” тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Тэмцээн жил бүрийн 11-4дүгээр сарын хооронд амралтын өдрүүд болдог бөгөөд энэ жилийн тэмцээнд нийт 241 баг оролцсон байна. Өнөөдөр “дуулиан 2020” тэмцээний хагас шигшээ эхэлсэн бөгөөд хагас шигшээд 28 баг тунаж үлджээ. Тэмцээний шилдгүүд ирэх бямба гаригт тодрох бөгөөд дөрвөн насны ангилалд  шилдэг довтлогч, тоглогчийг шалгаруулах юм байна. Харин маргааш хагас шигшээгийн хариу тоглолт болно.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж