
Энэ оны төсвийг УИХ-ын чуулганы хуралдаанаар батлахдаа төсөвт өртөг нь нэмэгдсэн 240 гаруй барилгын хөрөнгө оруулалтыг зогсоож, аудитын шалгалт хийсний дараа хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх, зарим барилгыг худалдан борлуулах зэрэг арга хэмжээ авахаар яригдаж буй. Төсвийн байнгын хорооны хуралдаанаас гарсан дүгнэлтийг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэн батална. Ээлжит бус чуулган гуравдугаар сарын 20-нд хуралдах билээ.
Ш.ОЧ