Ээжтэйгээ авахуулсан зургаа бэлдээрэй

Хуучирсан мэдээ: 2014.03.05-нд нийтлэгдсэн

Ээжтэйгээ авахуулсан зургаа бэлдээрэй

Та ээжтэйгээ авахуулсан хамгийн сайхан зургаа бэлдээрэй.

Таны ээжийн зураг мянга мянган ижий нарын хамт “Миний ээж хөөрхөн” тоглолтын тайзнаа гарна. Ээжийгээ баярлуулах энэ сайхан дурсгалт мөчийг та битгий алдаарай. Энэ боломжийг Зөвхөн “Миний ээж хөөрхөн” тоглолт олгодог.

Бүүвэйн дуу танд аялахдаа ижий тань хамгаас жаргалтай байсан. Түүн шиг цэнгэлийг ижийдээ дахин бэлэглэж, UB PALACE – ийн танхим дүүрэн, мянга мянган ээжүүдтэй цуг, хамгаас дуртай дууг нь сэтгэлээ нийлүүлэн дуулцгаая.

Таныг хөөрхөн ижийтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Ижий бүхэн хөөрхөн.Тоглолтын билетийг UB Palace-ийн  кассаар болон,  1905 үнэгүй хүргэнэ. Монголын ээжүүдийн үзэх дуртай №1  тоглолт  "Миний ээж хөөрхөн".  

“Миний ээж хөөрхөн” тоглолтод дуучин Батсүх, Энхзул, Чулуунхүү, Вандан, Дуламсүрэн, Эрдэнэцэцэг, Сийлэгмаа, Түвшинтөгс, Бат-Эрдэнэ, Бямбажав, Намсрайноров,  Төрмандах, Чулуунбаатар,  Энхмэнд, Энх-Эрдэнэ нарын олон шилдэг уран бүтээлчид оролцоно.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж