“Сувдан сондор” Егүзэр хутагтын нутгаар аялна ‪

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

“Сувдан сондор” Егүзэр хутагтын нутгаар аялна ‪

“Сувдан сондор” цуврал эрдэм шинжилгээний аялал ирэх долоодугаар сард Сүхбаатар, Дорнод аймагт үргэлжлэн явагдахаар болов.

“Сувдан сондор” цуврал төслийн багийнхан өнөөдөр /03.04/ УИХ-ын гишүүн М.Зоригтод “Сувдан сондор Егүзэр хутагтын нутаг”-аар сэдэвт эрдэм шинжилгээний аялалын хөтөлбөр төлөвлөгөөг танилцууллаа. Уг аялалаар Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Матад сумын газар нутгийн тогтоц хэв маяг, ардын уламжлалт соёл, зан заншилыг судлан харуулах зорилтот эрдэм шинжилгээний аялал хийх юм.

Энэ удаагийн цуврал эрдэм шинжилгээний аялалыг Эрдэнэцагаан сумын уугуул, Монгол Улсын хүний Гавъяат эмч Ядамын Мөнхчулууны нэрэмжит “Мөнхчулуун сан”-аас санаачлан хэрэгжүүлж, санхүүжүүлж байгаа болно. Тандалт судалгааны баг нь тавдугаар сард дээрх сумдад ажиллах бөгөөд "Сувдан сондор" аялал ирэх долоодугаар сард болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж