Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Мөнх цаст уул ой тайг тал хээр их нуурууд, Элсэн манхан зэрэг байгалын өвөрмөц содон сонин тогтоцтой онгон дагшин нутгаа зуун зуунд дээдлэн шүтэж ирсэн увс нутгийн бүтээлч, хөдөлмөрч оюунлаг ард иргэддээ үлгэрлэн дуурайж бахархан дурсах ахмадууддаа хийж бүтээхийн чин хүсэлдээ хөтлөгдсэн эрч хүчтэй залуусаа улс ороны ирээдүй цогцлоох хүүхэд багачуудаа та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилж  байна. Та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд 2010 онд дэвшүүлсэн засаг даргын мөрийн хөтөлбрийн нийгэм эдийн засгын гол зорилтууд амжилттай биелэгдсэнд сэтгэл хангалуун байна. Увс нутгийн бүтээлч ард түмэн төрлөх аймгаа хөгжүүлэхийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөн бүтээн байгуулалтын тодорхой ажлууд хийж чамалхааргүй үр дүнд хүрлээ. Та бидний төрж өссөн нутгийн шүтээн болсон дэлхийн өвд бүртгэлэй Увс нуур маань монголын 9 гайхамшигийн нэгээр шалгарсанийг бахархан тэмдэглэхийг хүсэж байна. Нийгэм эдийн засаг, Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Аж үйлдвэр, барилга тээвэр, холбооны салбарын байгууллагуудын зорилтууд амжилттай хэрэгжиж бүх сум цахилгаан эрчим хүчээр хангагдан гар утасны сүлжээ шилэн кабельд холбогдсоноор алслагдсан хязгаар нутгын ард иргэдийн ажиллаж амьдрах үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх сурч боловсрох ая тухтай орчин бүрдэж байна. 2009-2010 онд 20 гаруй тэр бум төгрөгийн барилга угсаралт хотын зам гэрэлтүүлэг нисэх онгоцны хөөрөх буух шинэ зурвас аэровокзал , 900 хүний суудалтай спорт цогцолбор 640 хүүхдийн сургуул цэцэрлэгийн барилга, 110 айлын орон сууц сумдын багийн засаг даргын хүний эмч нарыг унаажуулах 7 багийн төвийг шинээр барих орон гэргүй 273 иргэдийг гэржүүлэх болон Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршил Юмжаагийн Цэдэнбалын хөшөө цогцолборыг улаангомд бүтээн байгуулах Жамбын Батмөнхийн цээж баримлыг Хяргас суманд босгох зэрэг бүтээн байгуулалт хөгжлийн ажилууд хийгдлээ. Аймгийн ИТХ-ын 6-р хуралдаанаар Увс хүн хөгжилийн хөтөч загварыг боловсруулж батлуулсан үлгэр дуурайлал авахуйц өвөрмөц хөтөлбөр болсон хэмээн найдаж байна. Газар тариаланд ойрийн жилүүдэд хийгдэж байгаагүй уриншинэ боловсруулалтын 3640га-д Цэвдэгш 190га-д хийж аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 50 хувийг, төмс 100 хувь, хүнсны ногоо 80 хувь, жимс жимсгэний 20 хувь, таримал тэжээлийн 20 хувийг дотоодоо хангах боллоо. Томоохон аж ахуй нэгж төсөвт байгууллагатай нийгмийн хариуцлага түншлэлийн гэрээ байгуулж ажилын байр нэмэгдүүлэх байгаль орчиноо хамгаалах төрөлх хотоо хөгжүүлэх тохижуулах ажилд хувь нэмрээ оруулах ажлыг эхээллээ. Мэдээллийн технологи улам бүр өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт Эрхэм таньтай интернэтийн орчинд уулзаж байгаадаа би нэн таатай.

Та бүхнийг хүндэтгэсэн Увс аймгийн Засаг дарага Э.Цасчихэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж