
Шинэ Зеландын Маори үндэстний хаан Тухеитиа Их Британийн ханхүү, Кембрижийн гүн Уильямтай уулзахаас татгалзжээ. Тухеитиа хаан Кембрижийн гүнтэй хийх уулзалтын хугацааг чамлаж, уулзахаас татгалзсан байна. Ханхүү Уильям Шинэ Зеландын айчлалынхаа үеэр Маорийн хаантай 90 минутын уулзалтын хугацаа төлөвлөсөн аж. Харин Тухеитиа хаан ханхүүд хандан надтай хийх уулзалтандаа 90 минутаас илүү хугацаа гаргаж чадахгүй бол ирэхгүй байсан нь дээр хэмээн гомдолложээ.
Ханхүү Уильям ирэх дөрөвдүгээр сарын 7-16-ны өдрүүдэд тус улсад эхнэр, хүүгийнхээ хамтаар Шинэ Зеланд улсад айлчлах юм.
Маорийн хаан Тухеитиа нь 1858 онд Хойд арлын овгийг захирч байсан хаан Потатау Те Фероферогийн удам аж. Тэрээр 2006 онд Маорийн хаанаар өргөмжлөгдөхөөс өмнө ачааны автомашины жолоочоор ажиллаж байжээ.

Б.АНХТУЯА