
Шинжлэх ухаан технологийн их сургууль энэ жилээс эхлэн Монгол Улсын нэр хүндтэй эрдэмтдийн цуврал лекцийг зохион байгуулах гэж байгаа билээ. Энэхүү цуврал лекцийн анхны зочноор оны өмнөхөн Монгол улсын төрийн соёрхол хэмээх хүндтэй цол хүртсэн залуу эрдэмтэн Н.Нацагням оролцох гэж байна. Өнөөдөр 15.00 цагаас ШУТИС-ийн төв байран дээр болох тэрхүү лекц-уулзалтад оролцсон оюутнуудаас сонгон авч цаашид тэдэнд эрдэмтэн Н.Нацагням сургалт явуулах аж.
Г.НАРАН