Үндэсний гурван талт хороо 14.00 цагт хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Үндэсний гурван талт хороо 14.00 цагт хуралдана

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо өнөөдөр Хөдөлмөрийн яаманд 14.00 цагт хуралдахаар болжээ. МҮЭХ-оос Үндэсний гурван талт хэлэлцээрийг хуралдуулах талаар удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч тодорхой хариу өгөхгүй байсан юм. Үндэсний гурван талт хорооны даргаар Хөдөмөрийн сайд Я.Санжмятав ажилладаг бөгөөд тэрээр Засгийн газрын төлөөлж, хорооны хуралдаанд оролцдог билээ. 

МҮЭХ-оос  зарим салбарын цалин, хөлсний нэмэгдлийн асуудлыг тавих бөгөөд талууд мэдээллээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна. Өргөн хэрэглээний барааны үний өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэж  МҮЭХ, УИХ дахь сөрөг хүчний зүгээс байр сууриа илэрхийлээд байгаа. Тиймээс Үндэсний гурван талт хороог хуралдуулж, тодорхой шийдвэр гаргах юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж