
Энэ талаар МИАТ компанийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Мандухайгаас тодруулахад,
-Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ц.Бат, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Билэгсайхан нарыг өөрсдийн twitter хуудсаар компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин “Компанийн нэр хүндийг гутаах, удирдлагын зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр компанийн нууцтай холбоотой мэдээллийг нийтлүүлсэн” учир халах сахилгын арга хэмжээ авсан. МИАТ компани БНСУ-ын “Сэй Юү” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэхдээ албан ёсны гэрээ биш юм. Мөн энэхүү гэрээтэй холбоотойгоор “Korean air” компаниас манай удирдлагуудад сануулга өгсөн гэх мэдээлэл ташаа” гэж хариуллаа.