Аялал жуулчлалын өдөрлөг өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын өдөрлөг өндөрлөв

Өнгөрсөн сарын 28-нд болсон “Зүүн бүсийн аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлага” олон улсын бага хуралд 170 гаруй төлөөлөгчид оролцлоо. Хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх Ц.Дамдин, Аялал жуулчлалын газрын орлогч дарга П.Наранбаяр, Аялал жуулчлалын төвийн дарга Г.Пүрэвсүрэн, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, Хэнтий, Сүхбаатар аймаг, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын тойргын орлогч дарга Дугаржапов Б.С тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Жилийн муж, Жалантун хот, Шилийн гол аймгийн Үзэмчин хошуу, Хайлаар тойрог, Манжуур хотын зочид төлөөлөгчид оролцон, 15 илтгэл тавигдаж, зүүн бүсийн аялалын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ, судалгааны дүн, цаашидын зорилт хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Хурлаас зөвлөмж гарган холбогдох дээд байгууллагуудад хүргүүлэхээр болов.

Мөн Зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөлийг Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дүрмээ баталлаа. Зөвлөлийн даргаар Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын байгаль орчин, аялал жуулчлалын мэргэжилтэн Д.Батхүрэл хоё жилийн хугацаатай сонголоо. 

Энэ үеэр Зочид буудлын үйлчилгээний сургалт, Зоогийн газрын үйлчилгээний сургалт, “Хөтөч тайлбарлагчийн сургалтыг тус тус зохион байгуулж, нийт 70 гаруй иргэн хамрагдан мэргэжлийн эрх бүхий сертификат олгожээ.

“Хил орчмын худалдааг хөгжүүлэх нь” бизнес форумыг МҮХАТанхимтай хамтран зохион байгуулж, хилийн хяналтын байгууллагын болон бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн 70 гаруй төлөөлөгчид оролцсон.

Форумын ажиллагааг МҮХАҮТанхимын дарга С.Дэмбэрэл удирдан явуулж, хил орчмын аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэн ярилцаж, холбогдох шийдвэр гаруулахаар Засгийн газрын тогтоолын төслийн боловсруулж, өргөн барихаар болов.

Б.Мөнгөнтуул 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж