Хил орчмын түймэрт ойн сан өртсөөр байна

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Хил орчмын түймэрт ойн сан өртсөөр байна

Энэ сарын 05-нд Дорнод аймгийн Дашбалбар суман дахь хилийн цэргийн 0275 дугаар ангийн III заставын хариуцдаг хилийн 874 дугаар тэмдэгт буюу Өвөр тогтор хэмээх газраар ОХУ-аас ойн түймэр орж ирснийг орон нутгийн иргэд шуурхай зохион байгуулалтад орж, тухайн өдөр бүрэн унтраажээ.  Уг түймэр нь 200-300м өргөн, хоёр км орчим гүн талбайг хамарсан байна. Дорнод аймагт он гарсаар ой хээрийн түймэр удаа дараа гараад байна. Эдгээрээс ОХУ-ын хил орчмоор орж ирсэн түймэр дийлэнх хувийг эзэлж байна. Урьд жилүүдийн хувьд ч мөн дээрхийн адил хил орчмын түймэрт ойн сан устаж байгаа талаар орон нутгийн иргэд холбогдох салбарын удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлдэг ч өнөөдрийг хүртлэх хугацаанд арга хэмжээ авахгүй байсаар байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж