Амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэ. Яаж?

Хуучирсан мэдээ: 2014.03.04-нд нийтлэгдсэн

Амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэ. Яаж?

by Ука Төмөр

Амжилтанд хүрнэ
гэдэгтээ итгэ!

Хүний итгэл маш
хүчтэй. Амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэвэл амжилтанд хүрдэг. Харин
амжилтандаа эргэлзэж, чадахгүй гэж бодвол амжилтанд хүрч чадахгүй.

Амжилтанд хүрч
чадна гэдэгтээ итгэсэн хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэвэл өөдрөг, аливаа
зүйлийг эерэгээр харж чаддаг хүмүүс байдаг.

Жишээлбэл: их
олон хүн “тэгмээр л байна, ингэмээр л байна”, “тэгэх юмсан, ингэх юмсан” гэдэг
үгсийг хэрэглэдэг бол амжилттай хүмүүс “тэгнэ, ингэнэ, чадна, бүтнэ, болно”
гэдэг шийдэмгий эерэг үгсийг хэрэглэдэг.

Санаж
яв: Эерэг бодолтойгоор бүхнийг хийж чадахгүй ч эерэг бодолтойгоор бүхнийг
боломжтой болгодог.

Хэрвээ бид
дотроо “бүтэхгүй байхаа, бүтэхгүй байвал яана аа, гэхдээ юмыг яаж мэдэх вэ
үзээд алдая, бүтэхгүй бол тэр л биз” гэсэн бодолтойгоор хандах юм бол амжилтанд
хүрч чадахгүй. Учир нь амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэхгүй байна гэдэг нь
сөрөг бодолтой байна гэсэн үг. Сөрөг бодолтой бол сөрөг бодлын дагуу зүйлийг л
өөртөө татна.

Амжилтандаа
эргэлзвэл ялагдана. Амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэвэл амжилтанд хүрэх
арга зам заавал гарч ирнэ.

Тиймээс
амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэ, бүр сайн итгэ!

Хүн өөрийнхөө
бодлын үр дүн. Бид өдөрт 60,000 бодол боддог. Эдгээр бодлын зарим нь сөрөг
зарим нь эерэг байна. Амжилтанд хүрнэ гэдэг бодол байхад зарим нь амжилтанд
хүрч чадахгүй гэдэг бодол байгаа. Хамгийн гол нь “та өнөөдөр аль бодлоо илүү
тэжээж байна вэ?” гэдэг маш чухал. Альныг нь илүү тэжээнэ тэр бодол илүү хүчтэй
давамгайлах болно.

Хүн
давамгайлж буй бодлынхоо дагуу үргэлж хөгжин хувьсаж байдаг.

Амжилтанд хүрч
чадна гэдэг итгэлээ яаж нэмэгдүүлэх вэ?

1. Амжилтын
тухай бод. Эргэлзээтэй бодол байгаа бол түүнийгээ “би чадна, би амжилтанд
хүрнэ, би өөртөө итгэж байна, би өндөрлөгт хүрнэ, би заавал хүссэнээ биелүүлнэ”
гэх мэт бодлуудаар орлуул. Тавчхон хэлэхэд би амжилтанд хүрч чадна гэдэг бодлоо
тэжээ.

 Амжилтын
тарни: Би амжилтын тухай боддог учраас АМЖИЛТТАЙ!

2. Та бодож
байгаагаасаа илүү ухаантай, чадварлаг, мундаг гэдгийг өөртөө сануул. Амжилттай
яваа хүмүүс тусгай, тусдаа хүмүүс биш тэд яг л бидний адил хүмүүс. Тэд зөвхөн
амжилтанд хүрч чадна гэдэгтээ итгэсэн, өөрийгөө үнэлж чаддаг хүмүүс байдаг.
Тиймээс өөрийгөө үнэлж сур, өөрийгөө хэзээ ч битгий хямд үнэл.

Амжилтын
тарни: Би үнэ цэнтэй!

3. Том юманд
итгэ. Таны амжилт таны итгэлийн хэмжээнээс хамаарна. хэрвээ жижиг юманд итгэвэл
жижиг зүйлд л хүрнэ. Харин том юманд итгэвэл том амжилт гаргана.

Амжилтын
тарни: Би aмжилтанд хүрч чадна гэдэгтээ игэлтэй байна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж