
Сумогийн их аварга Хакухо М.Даваажаргал саяхан Монголд ирэхдээ озэки Какурюү М.Анандын талаар www.news.mn сайтад өгсөн ярилцлагадаа, “Какурюү хару башёд 12 давах боломж бий. Харин үлдсэн гурван даваа маш хэцүү байх болов уу” гэж ярьсан юм.
Их аваргын хэлснээр бол Какурюүтай хамгийн ширүүн өрсөлдөөнийг хоёр ёкозуна, мөн озэки Кисеносато үзүүлэх нь тодорхой. Харин бусад бөхөөс нэг их айлгүй урагш дайрсан барилдаан үзүүлэх нь зүйтэй бололтой. Мэдээж мэргэжлийн сумогийн ёкозуна цолны болзол сонсоно гэдэг сайхан хэрэг. Хэрэв озэки М.Ананд ёкозунагийн болзол биелүүлж чадвал мэргэжлийн сумо бөхийн 68, 69, 70, 71 дэх аваргууд Монголын хүчтэнүүд болж таарах юм.
Мэргэжлийн сумо бөхийн Ёкозунагийн зөвлөл сүүлийн гурван башё дараалан бөхчүүдэд аварга цол олгох болзол сонсгоод байна. Тухайлал, Какурюү М.Анандын өмнө озэки Кисеносатод 13 болон түүнээс дээш давбал ёкозуна цол олгох болзол сонсгож байсан билээ. Гэвч озэки Кисеносато уг болзлыг биелүүлж чадаагүй юм.
Харү башёгийн зиндаа буюу макуучид Монголын есөн сумоч зодоглох бөгөөд Тамаваши Б.Мөнх-Оргил Маэгаширагийн нэгээс барилдана. Хэрвээ Тамаваши Б.Мөнх-Оргил Хару башёд 50-иас дээш хувийн болзол биелүүлж, сайн барилдвал өндөр цолтны эгнээнд нэгдэнэ.
Хару башёгийн банцүкэ:
Зүүн | Цол | Баруун |
Хакухо | Ёкозуна | Харумафүжи |
Какурюү | Озэки | Котошёгику |
Кесэносато | Озэки |
|
Гоэйдо | Сэкивакэ | Котоошюү |
| Сэкивакэ | Тотиозан |
Тоёонашима | Комусуби | Шёхозан |
Эндо | Маэгашира 1 | Тамаваши |
Окиноуми | Маэгашира 2 | Тотиновака |
Маэгашира 3 | ||
Маэгашира 4 | ||
Маэгашира 5 | ||
Маэгашира 6 | ||
Маэгашира 7 | ||
Маэгашира 8 | ||
Маэгашира 9 | ||
Маэгашира 10 | ||
Маэгашира 11 | ||
Маэгашира 12 | ||
Маэгашира 13 | ||
Маэгашира 14 | ||
Маэгашира 15 | ||
Маэгашира 16 |