Замын түгжрэлийг бууруулах талаар санал авна

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Замын түгжрэлийг бууруулах талаар санал авна

Өнгөрсөн онд л гэхэд нийслэлийн автомашины тоо 49 мянгаар нэмэгджээ. 1929 онд Монгол Улсын хэмжээнд 20 тээврийн хэрэгсэл бүртгэгдэж байсан гэсэн тоо гарчээ. Түүнээс хойш байнга нэмэгдсэн. 

1931 онд 121, 1940 онд 928, 1960 онд 10’835, 2002 онд 103’805  тээврийн хэрэгсэлтэй болжээ. Тэр үеэс эрчимтэй өссөөр өнгөрсөн оны байдлаар 257,498 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн нэг жилд  49 000 тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авчээ. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсоор нэгэн жилийг үдэж байна. Гэсэн ч тээврийн хэрэгслийн механик өсөлт нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж чадахгүй  байгаа юм. Тиймээс “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс тээврийн хэрэгслийн механик өсөлттэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шинээр ямар зохицуулалт хийх  нь зохистой талаар олон нийтээс санал авч эхэлжээ. Нийслэлийн иргэн НЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn хаягаар орж санал асуулгад идэвхтэй оролцох боломжтой юм байна.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж