
Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хуулийн байгууллагад шилжүүлжээ.
АНУ-аас импортлосон автомашин, түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг Гаалийн ерөнхий газраас иргэдэд сэрэмжлүүлж байна.
Галт зэвсэг, сумыг улсын хилээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж импортолдог бөгөөд хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм.
Д.ЦЭЦ
