Писториусын шүүх хурлыг шууд дамжуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Писториусын шүүх хурлыг шууд дамжуулж байна

“Илдэн дээр гүйгч” өргөмжит Паралимпын аварга тамирчин Оскар Писториусын найз бүсгүйгээ хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр /III.3/ Өмнөд Африкийн Преториа хотын Хойд Гаутенг Дээд шүүхэд эхэлжээ. Түүнийг шүүх хурлыг шүүгчдийн зөвшөөрлийн дагуу телевиз, радиогоор шууд дамжуулж байгаа аж.

Оскар Писториус өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр найз бүсгүй, Өмнөд Африкийн загвар өмсөгч Рийва Стинкэмпийг гэрийнхээ ариун цэврийн өрөөнд олон удаа буудаж хөнөөсөн юм. Өмнөд Африкийн шүүхээс Оскар Писториусыг найз бүсгүйгийнхээ амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан хүн амины болон хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн гэх зэрэг гэмт хэргүүдэд буруутган шүүж байгаа аж. “АР” агентлагт мэдээлснээр Писториус найз бүсгүйгээ хулгайчтай андууран, санамсаргүй хөнөөсөн хэмээн прокуророос түүнийг буруутгаж буй хүн амины хэргийг үгүйсгэж байгаа юм.

Үүний зэрэгцээ Писториусын шүүх хурал эхлэхээс 12 цагийн өмнөөс Өмнөд Африкийн кабелийн телевизүүдээр загвар өмсөгч Рийва Стинкэмпийн амьдралыг өгүүлсэн эвлүүлэг бичлэгүүдийг цацаж эхэлсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж