Монголчууд нутагтаа илүүрхсэн “Mongolian open”

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Монголчууд нутагтаа илүүрхсэн “Mongolian open”

Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг “Mongolian open” тэмцээн өндөрлөлөө.

Дөрөв дэх жилдээ болсон тус тэмцээнд 11 орны 200 гаруй тамирчин оролцсон юм. Япон, Ардчилсан Солонгос, ОХУ, Болгар, Хятад, АНУ зэрэг бөхийн спорт өндөр хөгжсөн орны шилдгүүд болон залуу тамирчид энэ удаагийн тэмцээнд хүч сорив. Манайхнаас гавьяат тамирчин С.Батцэцэгийг эс тооцвол шилдгүүд бүгд оролцлоо. Харин гадаадаас 2009 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, ОХУ-ын тамирчин Юлия Бартновскаягаас өөр өндөр зэрэглэлийн тамирчин ирсэнгүй. Гэхдээ залуу тамирчдын сайн байсныг тэмцээнээс харж болохоор байлаа. Ялангуяа бөхийн спорт өндөр хөгжсөн Ардчилсан Солонгосын бүсгүйчүүд тун сайн байв. Тус улсаас гурван тамирчин ирсэн бөгөөд хоёр алт, нэг мөнгөн медальтай нутаг буцах нь. Тэмцээний эхний өдөр найман жинд аваргууд тодорсон. Эмэгтэйчүүдийн хамгийн бага хоёр жинд Ардчилсан Солонгосын бөх алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Харин 60 кг-д олон улсын хэмжээний мастер, залуучуудын дэлхийн аварга С.Цэрэнчимэд ирээдүйн шилдэг тамирчин гэдгээ нотолж дэлхийн аваргын хошой хүрэл медальт Т.Мөнхтуяаг ялснаар алтан медалийн тавцанд зогслоо. 69 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг Ардчилсан Солонгосын бөхийг туршлагын илүүгээр ялжээ. Хэрвээ манай тамирчин түүнийг ялаагүй бол Ардчилсан Солонгосын гурван тамирчин гурвуулаа алттай буцах байлаа. Эрэгтэйчүүдийн ангиллын 57 кг-д орос залуу илүүрхэв. Түүнтэй аваргын төлөө барилдсан нь Японы өсөх ирээдүйтэй тамирчин Инаба Ясүхиро. Энэ жинд манай шилдгүүдийн нэг болох Д.Цогтбаатар хүрэл дээр буусан юм. 65 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, Кыргизстаны Базар Базаргуруевыг залуу тамирчин Б.Батмагнай буулган авснаар алтан медалийн эзэн болсон. Кыргиз тамирчны хувьд манай улсад элэгтэй бөгөөд дөрөв дэх жилдээ энэхүү тэмцээнд оролцож дөрөв дэх медалиа хүртэж байгаа нь энэ. 74 кг-д Казахстаны бөх түрүүлсэн бол 967 кг-д Д.Хүдэрбулга Монголдоо л босоо гэдгээ харууллаа.

Эхний өдөр дөрвөн алтан медалиа гаднынханд алдсан Монголын бөхчүүд тэмцээний сүүлийн өдөр жинхэнэ утгаараа давамгайллаа. Ялангуяа эрэгтэйчүүд бүх жинд аваргын төлөө барилдсан.

Тэмцээний дүнг танилцуулья.

ЭМЭГТЭЙ

48 кг

1.HYANG NAM JON /БНАСАУ/
2.ELENA VOSTRIKOVA /ОХУ/
3.Ц.Цэнджав /Монгол/
3.Б.Даваасүрэн /Монгол/

53 кг

1. YUKI IKEGAME /Япон/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /Монгол/
3. Эрдэнэчимэгийн Сумъяа /Монгол/
3. Stalvira Orshush /ОХУ/

55 кг

1.KUM OK HAN /БНАСАУ/
2.Номин-Эрдэнэ /Монгол/
3. NAILA ABZOLOVA /ОХУ/
3.Л.Хонгорзул /Монгол/

58 кг –  Энэхүү жингийн ангилалд 5 бөх зодоглосон бөгөөд тойргийн журмаар барилдсан
1. Шоовдор /Монгол/
2. Бямбацэрэн /Монгол/
3. Орхон /Монгол/

60 кг

1.С.Цэрэнчимэд /Монгол/
2.Т.Мөнхтуяа /Монгол/
3. Екатерина Вьюнова /ОХУ/

63 кг

1. Очирбатын Насанбурмаа /Монгол/
2. Шархүүгийн Түмэнцэцэг /Монгол/
3. LING LING BAO /БНХАУ/
3. Б.Нямгэрэл /Монгол/

69 кг

1.Б.Одончимэг /Монгол/
2.YOUNG MI RI /БНАСАУ/
3.Болортунгалаг /Монгол/
3.Оюунгэрэл /Монгол/

75 кг

1. Hiroe Suzuki /Япон/
2. Очирбатын Бурмаа /Монгол/
3. Alena STARODUBTSEVA /ОХУ/
3. Чандаган Цагаан /БНХАУ/

ЭРЭГТЭЙ

57 кг

1.VICTOR RASSADIN /ОХУ/
2.Yasuhiro INABA /ЯПОН/
3.Д.Цогтбаатар /Монгол/
3.NIKOLAY NOEV /Тажикистан/

61 кг

1. Timur Pesterev /ОХУ/
2. Лхамгармаа /Монгол/
3. Б.Номин /Монгол/
3. BULAT BATOEV /ОХУ/

65 кг

1.Б.Батмагнай /Монгол/
2.BAZAR BAZARGURUEV / Кыргызстан /
3.KOTARA TANAKA /Япон/
3.Б.Нямдорж /Монгол/

70 кг

1. Г.Мандахнаран /Монгол/
2. Б.Батзориг /Монгол/
3. Лхагвадорж /Монгол/
3. BUDAJAPOV ARSLAN /ОХУ/

74 кг

1.Amanessen AMANESSEN / Казахстан /
2.Ц.Өнөрбат /Монгол/
3.Анхбаяр /Монгол/

3.ANTOLIYVICH BAZAY /Болгар/

86 кг

1. Albert Saritov /ОХУ/
2. Нямбаяр /Монгол/
3. П.Өсөхбаатар /Монгол/
3. Пүрэвдорж /Монгол/

97 кг

1.Доржхандын Хүдэрбулга /Монгол/
2.Чагнаадоржийн Ганзориг /Монгол/
3.MAMED IBRAGIMOV /Казахстан/
3.Цагаан заан /БНХАУ/

125 кг

1. Н.Золбоо /Монгол/
2. Ж.Чулуунбат /Монгол/
3. Р.Пүрэвдагва /Монгол/
3. Б.Одгэрэл /Монгол/


Эх сурвалж: "СПОРТЫН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж