Кенийн жүжигчин Лупита Нионго “12 жилийн боолчлол” кинонд эмэгтэй туслах дүрийг бүтээснээр Холливудад шинэ од болон гялалзаж байна. 31 настай жүжигчин Лупита Нионго 86 дахь удаагийн “Оскар”-ын наадмын үдэш “12 жилийн боолчлол” киноны Пэтсийн дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг гарджээ. Энэ долоо хоногт төрсөн өдөр нь тохиож буй Лупита Нионгод “Оскар” хүртсэнээр давхар баяр тохиож байна.
Найруулагч Бритон Стив МакКүиний “12 жилийн боолчлол” кино үүнээс гадна “Оскар” наадмаас шилдэг зураг шагналыг хүртээд буй юм. Соломон Нортуп гэгчийн бодит амьдарлаас сэдэвлэсэн энэ кино “Оскар”-т нийт есөн төрөлд нэр дэвшээд буй юм.
Б.АНХТУЯА