Монгол ногооноос пестицид илэрчээ

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Монгол ногооноос пестицид илэрчээ

Энэ талаарх мэдпээллийг дөнгөж сая Үндэсний мэдээллийн төвд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийнхан мэдэгдлээ. Дээрх хоёр байгууллагын хамтран хүнсний ногооны 275  дээжид хийсэн судалгаагаар 40 орчим хувьд нь дээрх хорт бодис илэрчээ. Сэлэнгэ аймгаас ирсэн дээжийн 55 хувь, Төв аймгаас 34 хувь, Өмнөговь аймгаас ирсэн дээжийн 33 хувьд нь бордооны орц, норм хэтэрсэн, өөр төрлийн хортой бодисын агууламж хэвийн хэмжээнээс илүү их байсан  нь тогтоогджээ. Пестицид гэх бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судасны тогтолцоонд нөлөөлөхийн дээр бэлгийн эсийг хордуулж,  ургийн гаж хөгжилд нөлөөлдөг гэдгийг ЭМШУИС-ийн багш Г.Эрдэнчимэг мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж