Шүлхий өвчний зардалд 5,8 тэрбумыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчний зардалд 5,8 тэрбумыг зарцуулна

Зүүн
гурван аймгийн 12 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас
тэдгээр бүс нутагт хорио, цээрийн дэглэм тогтоогоод буй билээ. Энэхүү
голомтын бүсэд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн томилолт, вакцин,
оношлуур, зүү тариур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, багаж хэрэгсэл
худалдан авах зардалд шаардагдах 5,8 тэрбум төгрөгийг Засгийн газрын
нөөц сангаас гаргах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар
шийдвэрлэлээ.

Шүлхийн голомтод өнөөдрийн байдлаар 665 өрхийн 2,2
сая малыг вакцинжуулаад байна. Мөн шүлхий өвчнөөр өвчилсөн 3016 үхрийг
усгалд оруулаад байгаа юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж