
Ингэснээр монгол хүүхдүүд дэлхийн тэргүүлэх хөгжилтэй орнуудын хүүхдийн уншиж танилцдаг шилдэг номуудтай эх хэлээрээ танилцах боломж бүрдэж байна. Тиймдээ ч “Таны хүүхдийг дэлхийн төвшинд уншуулна. Таны хүүхэд дэлхийн төвшинд сэтгэнэ” гэсэн уриа дэвшүүлжээ. Цуврал номын дотор А.Дюмагийн хүүхдэд зориулж бичсэн үлгэрүүд, Л.Алкотын “Жаалхан авхай нар”, Ф.Бөрнетийн “Нууц цэцэрлэг”, Монт Гомерийн “Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн”, М.Твений “Хаклеберри Финнийн адал явдал” зэрэг бүтээлүүд багтсан байна. Аль болох эерэг өөдрөг, адал явдалтай номуудыг цувралд багтаахыг хичээжээ. Цуврал номуудын орчуулга дээр Б.Номинчимэд, орчуулагч Д.Оюунчимэг, Ц.Даваажав, Ч.Лхагваа, Б.Баясгалан, орчуулагч агсан Ө.Нямсүрэн нар ажиллажээ.
Д.ОЮУН