“Манчестер Сити” Лигийн цомд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.03-нд нийтлэгдсэн

“Манчестер Сити” Лигийн цомд түрүүллээ

Английн хөлбөмбөгийн холбооны Лигийн цомын аварга шалгаруулах тэмцээнд “Манчестер Сити” баг түрүүллээ. Шигшээ тоглолт өчигдөр /III.2/ Лондоны “Уэмбли” цэнгэлдэхэд “Манчестер Сити” болон “Сандерлэнд” багуудын хооронд болсон. Тоглолтын 10 дахь минутад “Сандерлэнд” багийн довтлогч Фабио Борини гоол оруулж, нэгдүгээр хагас өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагаст “Манчестер Сити” багаас Яя Туре 55, Самир Насри 56, Хесус Навас 90 дэх минутад гоол оруулж, 3:1-ийн харьцаатай хожсон юм.

Тоглолтын дараа “Манчестер Сити” багийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини

-Бид маш их баяртай байна. Манай багийнхан тэмцээний турш маш сайн тоглож, олон гоол оруулсан. Энэ тэмцээнд түрүүлэх ёстой багуудын нэг ч манайх байсан. Бид хүротэх ёстой цомоо хүртэж чадлаа гэж хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж