
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт хувиараа алт олборлож байсан иргэн энэ сарын 5-нд нурангинд даруулж, амиа алджээ. Есөнбулаг сумын Наран баг буюу аймгийн төвөөс 60 гаруй км-ийн зайтай“Ямаан-Ус гэх газарт хувиараа алт олборлож байсан Ш, Т нар нурангид дарагдлаа гэсэн дуудлагаар өчигдөр 21:40 цагт аймгийн Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ. Дуудлагын дагуу аврагч, цагдаа, эмнэлгийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, 00:30 цагт нэгийг нь эсэн мэнд гаргаж авсан байна. Нөгөө нь амиа алдсан бөгөөд аймгийн цагдаагийн хэлтэс хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Д.Долгор