Путин сонирхлын дагуу Украинд нэвтэрсэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.02-нд нийтлэгдсэн

Путин сонирхлын дагуу Украинд нэвтэрсэн гэв

Владимир Путин.
Фото: Алексей Никольский / РИА Новости

Оросын  Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярихдаа хүчирхийлэл Украины зүүн нутаг, Крымд тархаж байгаа учраас Москва өөрийн сонирхол ба орос хэлтэй оршин суугчдыг хамгаалах эрхийг өөртөө үлдээж байна гэлээ. Энэ тухай гуравдугаар сарын 2-нд Кремлийн сайтад нийтэлсэн байна.

Оросын зэвсэгт хүчнийг Украины нутаг дэвсгэрт хэрэглэх төлөвлөгөөнд түгшиж буйгаа илэрхийлсний хариуд Владимир Путин өнөөгийн Киев дэх засаг захиргааны дэмжлэг дор хэт үндсэрхэг элементүүдийн өдөөн хатгалага хийж байгаад анхаарал хандуулахыг хүсэв. Мөн тэрээр “Украины нутаг дэвсгэрт байгаа төрөл нэгтнүүд, ба Орос иргэдийн амьдрал, эрүүл мэнд хохирох бодит аюул байгааг “ тэр хэлжээ.

Америкийн талын санаачлагаар яриа болсон байна. Хоёр лидер Украины талаар удаан үргэлжилсэн ба Обама Оросын армийг Крым дэх баазад нь буцаахыг уриалав. Мөн тэрээр Орос олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөрчлөө. Цаашид хэрэв  зөрчил үргэлжилбэл улс төр, эдийн  засгийн тусгаарлалтад орно гэлээ.

Оросын Ерөнхийлөгч НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нартай өнгөрсөн шөнө утсаар ярилцжээ.

Сануулахад, гуравдугаар сарын 1-нд Оросын Холбооны зөвлөлд хандан Крым дахь Оросын цэргийнхэн ба Орос иргэдийн амь насанд аюул учирч байгаа учраас Оросын цэргийн нэгтгэлийг Украины нутаг дэвсгэрт  ашиглах зөвшөөрлийг хүссэн байна. Холбооны зөвлөл санал нэгтэйгээр Путины хүсэлтийг дэмжжээ.

Мөн энэ хугацаанд Украины ГХЯ НАТО-д хандан “Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад бүх боломжоо авч үзэхийг” хүслээ. Оросын үйл ажиллагаанд түгшүүрээ Их Британи, Герман, Франц ба Европын холбооны албан ёсны төлөөлөгч Гадаад хэрэг, аюулгүй байдлын Дээд комиссар Кэтрин Эштон илэрхийллээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлыг ярилцахаар цугларах аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж