
Пакистаны баруун өмнөд хэсгийн Кветта хэмээх хотод зэвсэглэсэн хэсэг этгээдийн дайралтад лалын шиитийн урсгалын найман хүн нас барж, арав гаран хүн шархаджээ. Ройтерс агентлагийн мэдээлснийг үзвэл энэ халдлага тус хотын нэгшэн цэцэрлэгт хүрээлэнд болсон байна. Довтолгоог суннитийн урсгалынхан үйлдсэн гэх таамаг байгаа бөгөөд хэт даврагч бүлгийн тэдгээр этгээд нуугдаж амжсан аж. Суннитийн эдгээр хэт даврагчдын зүгээс шиитүүдийн эсрэг хийсэн халдлагад зөхөн энэ онд гэхэд л олон зуун хүн амь үрэгдсэн байгаа юм.
М.НАСТ