Эмэгтэйчүүд эрхийнхээ талаар ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд эрхийнхээ талаар ярилцаж байна

“Эмэгтэйчүүдийн нүдээр”  чуулга уулзалт хоёр дахь өдрөө “Чингис” зочид буудалд үргэлжилж байна. Чуулга уулзалтыг “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб” олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй бөгөөд энэ удаад “Хүн Ам-Хүний хөгжил-Хүний эрх” сэдвийг онцолж байгаа ажээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой тусгайлсан уг чуулга уулзалтаар эмэйгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, суралцах, хөдөлмөрлөх эрх, нийгмийн халамж, амьдралын төвшний талаар оролцогчид хамтдаа ярилцсан байна. Тухайлбал, энэ үеэр хэлэлцсэн гол асуудал бол, эмэгтэйчүүд хүүхдээ гаргаад гэртээ байхад сурах, хөдөлмөрлөх боломж хязгаарлагддаг тул хувь хүнийхээ хувьд, үүгээрээ эрх нь зөрчигдөж байдгийг бодлогын төвшинд анхаарах хэрэгтэй гэж үзжээ. Түүнчлэн өрх толгойлсон, эмзэг бүлгийн, хөдөө орон нутагт амьдардаг эмэгтэйчүүдийн амьдрах нөхцөл, эрхийн талаар үргэлжлүүлэн ярилцаж байна. Чуулга уулзалт өнөөдөр 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж