Украины арми байлдааны бэлэн байдалд оржээ

Хуучирсан мэдээ: 2014.03.02-нд нийтлэгдсэн

Украины арми байлдааны бэлэн байдалд оржээ

Украины армийн их буучид. Фото: Сергей Супинский / AFP

Украины арми байлдааны бүрэн хэмжээний бэлэн байдалд оржээ. Энэхүү шийдвэрийг гуравдугаар сарын 1-нд Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлөөс гаргасан тухай ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов мэдэгдэв.

Атомын цахилгаан станцууд, нисэх буудлууд, бусад стратегийн байгууламжуудыг хамгаалалтад аваад байна. “Түрэмгийлэл” хийгдэх боломж байгаагаас дээрх шийдвэрийг гаргасан гэв. Оросын талаас довтолгоон хийгдсэн нөхцөлд тодорхой төлөвлөгөө байгааг Турчинов хэллээ.

“Бид бүгд украинчууд улсаа хүрээлэн нэгдэж, өдөөн хатгалт, дээрэм тонуул, халдлагыг үл гарган эв нэгдэл, итгэл үнэмшлэлээ хадгалах ёстой” хэмээн Турчинов уриалжээ. Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Игорь Тенюх тус орны зэвсэгт хүчин Үндсэн хуулийн үүргээ гүйцэтгэх чадвартайг мэдэгдэв. Мөн тэрээр Оросын талтай хийсэн яриа хэлцлийн дүнд Крымын байгууламжуудыг боон бүслэлтийг сулруулсан гэж мэдэгдлээ.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөл тус орны нутаг дэвсгэрт бүх нийтийн дайчилгаа зарласныг уг зөвлөлийг тэргүүлэгч Андрей Парубий мэдэгдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж