Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.02-нд нийтлэгдсэн

Улсын начин Б.Пүрэвсайхан түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин, Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойд зориулсан "Эх орончдын өдөр"-ийн барилдаан өчигдөр /2014-03-01/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдааныг нээж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд үг хэллээ.

Улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосоноос Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээ, "Нью
прогресс" группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан найм даван түрүүлж,
Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат "Хантайшир" дэвжээ, "Туушин"
компаний бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэлээ.

Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Г.Алтангэрэл, Э.Оюунболд, улсын начин Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ш.Жаргалсайхан нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов.

Булган аймгийн харьяат сумын заан Б.Ганбаатар улсын харцага А.Бямбажаваар, Завхан аймгийн харьяат сумын заан Т.Хайдавдорж өсөх идэр начин Ц.Цогтжаргалаар тус тус нэг давав.

Тавын даваа

1. Н.Ганбаатар у.г – Ж.Алтаншагай а.а
2. Б.Гончигдамба у.г –Д.Бадамгарав а.з
3. М.Өсөхбаяр у.з – П.Ганхүү у.н
4. Ө.Бат-Орших у.х – О.Гантулга а.х.а
5. Т.Мөнгөнцоож у.х –  Л.Гантулга у.н
6. Ш.Уламбаяр у.н – Л.Цэрэнтогтох у.н
7. Б.Пүрэвсайхан у.н – О.Хангай а.а

Тус намаас уран барилдааны шагнал гардуулсан бөгөөд шагналын эздээр Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай, Булган сумын харьяат аймгийн заан Д.Бадамгарав нар тодорлоо. О.Хангай арслангийн хувьд аймгийн начин Н.Мягмар, аймгийн заан Б.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан Б.Ганхуяг, улсын заан Б.Батмөнх нараар дөрөв даваад тавын даваанд энэ барилдааны түрүү бөх улсын начин Б.Пүрэвсайхантай тунаж өвдөг шороодсон бол аймгийн заан Д.Бадамгаравын хувьд аймгийн начин Т.Түвшинтулга, аймгийн арслан Д.Цэрэндаваа, аймгийн арслан Бо.Батжаргал, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Ө.Бат-Орших нараар зургаа давж их шөвгийн дөрөвт улсын цолтонгуудтай шалгаран үлдэж тус барилдааны үзүүр бөх улсын гарьд Н.Ганбаатарт тахим буулгасан юм.

 Мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох, даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар, Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Бадамсэрээжид, Б.Жамъяндорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн, М.Мөнгөн, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Х.Мөнхбаатар нарт хүндэтгэл үзүүлэв.

Зургаагийн даваа

1. Н.Ганбаатар у.г – гоц мөргөв
2. М.Өсөхбаяр у.з – Ш.Уламбаяр у.н
3. Ө.Бат-Орших у.х – Д.Бадамгарав а.з
4. Л.Гантулга у.н –Б.Пүрэвсайхан у.н

Долоогийн даваа

1. Н.Ганбаатар у.г – Д.Бадамгарав а.з
2. М.Өсөхбаяр у.з – Б.Пүрэвсайхан а.з

Наймын даваа

1. Н.Ганбаатар у.г – Б.Пүрэвсайхан у.н
       /үзүүрлэв/               /түрүүлэв/

Ийнхүү 2014 оны Эх орончдын өдөр"-ийн барилдаанд улсын аварга 1, улсын арслан 1, улсын гарьд 3, улсын заан 4, улсын харцага 7, улсын начин 13, аймгийн арслан 39, аймгийн заан 16, аймгийн харцага 20, аймаг цэргийн начин 74, сумын заан 36 барилдсанаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аврагч спорт хороо, Ховд дэвжээ, "Нью прогресс" группийн бөх улсын начин Б.Пүрэвсайхан найм даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат "Хантайшир" дэвжээ, "Туушин" компаний бөх улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээ, "Жигүүр гранд" группийн бөх улсын заан М.Өсөхбаяр, Ховд аймгийн Булган сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн заан Д.Бадамгарав нар шалгаран үлдэв.

Эх сурвалж: http://undesniibukh.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж